Төрийн албаны шалгалтад 26 хүн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-17 13:14:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 16-ны өдөр улс орон даяар зэрэг эхэлсэн Монгол Улсын Төрийн албаны ерөнхий шалгалтад тус аймгийн хэмжээнд 150 иргэн хамрагдсанаас 26 нь тэнцэж, дараагийн шатны шалгалтад орох эрхтэй болжээ.

Шалгалтад орохоор нийт 169 хүн бүртгүүлснээс 150 нь хамрагджээ. Дөрвөн ээлжээр явуулсан шалгалтын зохион байгуулалтыг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон аймгийн ЗДТГ-ын зүгээс маш сайн зохион байгуулсан гэдгийг Монгол Улсын Засгийн газрын референт Г.Лхагвасүрэн онцоллоо.

Холбоотой мэдээ