Румынд ерөнхийлөгчийн сонгууль болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУХАРЕСТ. /TASS/. Румынд өнөөдөр Ерөнхийлөгчийн эхний шатны сонгууль болж
байна. Нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдын олонхийн саналыг авч чадахгүй бол 11
дүгээр сарын 24-нд хамгийн олон тооны санал авсан хоёр өрсөлдөгчийг оролцуулсан хоёр
дахь шатны сонгууль болох аж. Румынд ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай
сонгогддог байна.
Тус улсад сонгуулийн 18748 хэсэг нээгдэж байгаа бөгөөд санал хураалт орон
нутгийн цагаар 07:00 цагаас 21:00 цагийн хооронд үргэлжлэх юм байна. Сонгогчдын байнгын нэрсийн жагсаалтад 19 сая орчим хүн бүртгэлтэй байдаг аж.