Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах шинэ аргыг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-07 13:55:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлэн, энэ онд дуусаад байна.

Төслийн хүрээнд тухайн гамшгийн эрсдэлийн үнэлгээний 2 төрлийн зааврыг боловсруулж буйг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон төслийн үр дүнгийн хурлыг нээж хэлэхдээ онцлов.


Удаалаад улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг гаргаж, мөн 4 төрлийн заавар боловсруулж байна. Заавруудын дагуу сургалт явуулж ирснийг хэлж байна. Холбоо, харилцаа, түлш шатахууны хангамж болон эмнэлэг зэрэг гамшгаас урьдчилан сэргийлж ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буйг тэрээр мэдээллээ. Мөн гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг боловсруулан монгол, англи хэлээр Монгол Улсад анх удаа гаргаад байна.

Түүнчлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулж, гамшгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. Энэ үүднээс ОБЕГ-ын Гамшгийн удирдлага, зарлан мэдээлэх төвд шинэ нэгж байгуулаад байна.


Төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих 5 нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бол Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмж суурилуулаад байна.



Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг ОБЕГ Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-тай хамтран хэрэгжүүлээд байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхэд байгууллага, хоорондын уялдаа, холбоог сайжруулах, үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах үүднээс Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудаас бүрдсэн Хамтарсан зохицуулах хороо, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах 3 үндсэн хэсгийн 10 дэд ажлын хэсгийг байгуулжээ.


Энд Японы талаас 18 мэргэжилтэн, Монголын талаас БХБЯ, БСШУЯ, МХЕГ, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг 6 байгууллагын 47 ажилтан, албан хаагч хамтран ажиллажээ.

Түүнчлэн төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих 5 нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бол Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмжийг суурилуулаад байна.

Төслийн үр дүнгийн хуралд “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра, тус байгууллагын мэргэжлийн багийн ахлагч К.Овода, О.Нишии нар оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ