Нефтийн үнэ 63 ам.доллар давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-11-06 09:44:55

МОСКВА. /TASS/. Лондоны ICE биржийн арилжааны явцад ирэх 12 дугаар сард нийлүүлэх “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 1.61 хувиар өсөж, нэг торх нь 63.13 ам.доллар болсныг арилжааны мэдээлэл харуулжээ.


“Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд өнгөрөгч есдүгээр сарын 26-нд 63 ам.доллар давж өсөж байв.


Үүний зэрэгцээ “WTI” /Light Sweet/ маркийн нефтийн үнэ 1.34 хувиар өсөж, нэг торх нь 47.3 ам.доллар болсон байна.


Холбоотой мэдээ