Техаст зэвсэгт этгээд гал нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-28 13:59:25
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Техас муж улсын Даллас хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас 2 хүн амиа алдаж, 14 хүн шархаджээ.


Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ням гаргийн орой Даллас хотын захын Гринвилл дүүрэгт болсон арга хэмжээний үеэр зэвсэгт этгээд гал нээсэн аж. Шархадсан хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа тухай хэвлэлүүдийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.


Дүрс бичлэгээс үзэхэд цагдаагийн машинууд хэргийн газрыг бүсэлсэн байжээ. Зэвсэгт этгээд ганцаараа байсан гэж цагдаагийн албан хаагчид таамаглаж байгаа ч нарийн мэдээлэл өгөөгүй ажээ.



Холбоотой мэдээ