Леброн Жеймс хамгийн өндөр орлоготой тоглогчоор тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-25 09:41:07
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /AP/. АНУ-ын "Лос Анжелес Лэйкерс" багийн довтлогч Леброн Жеймс энэ улиралд цалин болон бусад гэрээ хэлцлээр нийт 92.4 сая ам.долларын орлого олсноор хамгийн өндөр орлоготой тоглогчоор тодорчээ.


“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, өдгөө 34 настай тоглогч энэ жил гэрээ хэлцлээс 55 сая ам.долларын орлого олсон байна. Харин жагсаалтын хоёрдугаарт 85.2 сая ам.доллароор Стефен Көрри орсон бол Кевин Дюрант 73.2 сая ам.долларын орлого олсноор гуравдугаарт бичигджээ.

Холбоотой мэдээ