Сомалид 300 мянган хүн орон гэргүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-24 10:06:22
Yesukheitumur Tumurbaatar

МОГАДИШО. /Independent/. Сомалид нүүрлэсэн ган гачиг болон зэвсэгт мөргөлдөөний улмаас 300 мянга гаруй хүн орон гэргүй болсон тухай Норвегийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс мэдээлжээ.


“Сомалийн хөдөө нутагт нүүрлэсэн ган гачгийн улмаас ургац алдаж, мал сүрэг ихээр хорогдож, ундны ус дутагдалд орсны зэрэгцээ тус улс зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгдээд байна. Бидний тооцоолсноор, 2020 гэхэд 2.1 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна” гэж Норвегийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн зөвлөлийн Сомали дахь салбарын дарга Виктор Мозес мэдэгдсэн байна.


Хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн тус улс энэ жил НҮБ-ын тусламжийн хөтөлбөрөөс 1.08 тэрбум ам.долларын санхүүжилтийг хүссэн тухай тус байгууллагын мэдээлэлд дурджээ.


Холбоотой мэдээ