Пентагоны тэргүүн Иракт гэнэтийн айлчлал хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАГДАД. /Reuters/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер АНУ-ын цэргүүдийг Сириэс гаргах асуудлыг хэлэлцэхээр Иракт гэнэтийн айлчлал хийжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Пентагоны тэргүүн Иракийн Батлан хамгаалахын сайд Нажах аш-Шамаритай, мөн тус улсын Ерөнхий сайд Адел Абдель Махдитай уулзах төлөвтэй байна.
Тэрбээр Иракийн удирдлагтай Америкийн цэргүүдийг Сириэс гаргах үйл явцыг, түүнчлэн “энэхүү үйл явцад тус улсын гүйцэтгэх үүргийг” хэлэлцэхээр төлөвлөж байна гэж "Reuters"-ийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
11 цаг