Роналдy, Ван Дайк, Месси нар "Алтан бөмбөг" шагналд нэр дэвшжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-10-22 13:41:59

МОСКВА. /Interfax/. Францын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй “France Football” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон тодруулдаг Ballon d'or” шагналд Италийн "Ювентус" клубын довтлогч, Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду, Английн “Ливерпуль” клубын нидерланд хамгаалагч Виргил ван Дайк, Испанийн “Барселона” клубын аргентин довтлогч Лионель Месси нар нэр дэвшжээ.

 

“Алтан бөмбөг” шагналыг 1956 оноос эхлэн олгож байгаа бөгөөд энэхүү шагналыг Роналду, Месси нар хамгийн олон буюу таван удаа хүртсэн бол Францын Мишель Платини, Нидерландын Йохан Кройф, Марко ван Бастен нар тус бүр гурван удаа шилдэг тоглогчоор шалгарч байжээ. 2011-2015 онд уг шагналыг Олон улсын хөлбөмбөгийн холбоотой /FIFA/ хамтран олгож байсан боловч Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2016 оноос FIFA best player” шагналаа улирлын тоглолтын төгсгөлд олгодог болсон юм. 2019 онд FIFA best playerшагналыг Л.Месси тав дахь удаагаа хүртсэн бол өнгөрсөн жилийн Алтан бөмбөг” шагналыг “Реал-Мадрид”-ийн хорват хагас хамгаалагч Лука Модрич ДАШТ-нд багаа хөтөлж дэд байранд орсноороо хүртсэн билээ.

 

Шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 2-нд Парисын “Шатле” театрт болно.

 

Холбоотой мэдээ