Их Британийн Засгийн газар “Brexit”-ийн тухай шинэ хуулийн төсөл танилцуулжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-22 08:06:21

ЛОНДОН. /TASS/. Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гаргах нөхцөлийн талаар 10 дугаар сарын 17-нд байгуулсан хэлэлцээрт үндэслэн боловсруулсан “Brexit”-ийн тухай шинэ хуулийн төслийг тус улсын Засгийн газар парламентдаа өргөн барьжээ.


Телевизийн “Sky News” сувгаар мэдээлснээр, Их Британийн депутатууд 125 хуудас тайлбартай 110 хуудас бүхий баримт бичгийн эхний хэлэлцүүлгийг даваа гарагийн орой эхлүүлсэн байна.


Аравдугаар сарын 31-нээс өмнө “Brexit”-ийг хэрэгжүүлэхийн тулд Их Британийн сайд нарын танхим уг хуулийн төслийг хэлэлцэхэд Нийтийн танхимд ердөө гурван өдрийн хугацаа өгчээ. Үүний дараа Лордуудын танхим хэлэлцэх бөгөөд харин дараа нь гарын үсэг зуруулахаар хатан хаан II Елизаветад хүргүүлэх юм. Олон улсын гэрээг парламент хэлэлцэхэд дор хаяж 21 хоног зарцуулах ёстой боловч хуулийг маш богино хугацаанд баталж болно гэсэн заалтыг шинэ хуулийн төсөлд оруулжээ.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд санал хураалтад ялахад шаардлагатай тооны дэмжлэг бий гэж “Financial Times” сонины шинжээчид үзэж байгаа аж.


Холбоотой мэдээ