Сири дэх АНУ-ын цэргүүдийг Иракт байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-21 15:12:20
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /VOA/. Сирийн хойд нутгаас гарч буй АНУ-ын цэргүүдийг Иракийн баруун нутагт байрлуулж, тус бүс нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг терроризмтой тэмцэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосны дагуу Америкийн 700 гаруй цэргийг ойрын хугацаанд нутаг буцаахгүйгээр Иракт байрлуулна гэж М.Эспер мэдэгдсэн байна.


Терроризмтой тэмцэх ажиллагааг Иракаас Сирид явуулах боломжийг тэрбээр үгүйсгээгүй  боловч төлөвлөгөөнүүдийг ойрын үед боловсруулж, удахгүй болох НАТО-гийн холбоотнуудын уулзалтаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, хэрвээ АНУ-ын цэргүүд Сири рүү буцах болсон тохиолдолд Америкийн нисэх онгоцоор хамгаална гэж хэлжээ.  


Багдад, Вашингтоны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Иракт одоогийн байдлаар АНУ-ын 5000 орчим цэрэг байрлаж байна. 

Холбоотой мэдээ