Хүүхдийн спортын наадамд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-21 18:04:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг дарга.Ц.Гансүхийн санаачилга ивээл дор “Хүүхдийн спортын наадам”-ыг 2 дахь жилдээ зохион байгуулж Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн баг тамирчид тэргүүллээ.

Спортын наадмыг хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны “Эрүүл Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулав. Тэмцээний багийн төрөлд сургууль тус бүрээс нэг баг, харин ганцаарчилсан төрөлд тоо заагаагүй нээлттэй оролцох боломжийг олгосон нь энэ жилийн онцлог байлаа.

Наадмын үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хөнгөн атлетик, завсарлагааны дасгал, бөх, шатар, гар болон хөл бөмбөг, сагс, дугуй, ширээний теннис гэсэн 9 төрлөөр 2800 гаруй сурагч 450 багц медалийн төлөө өрсөлдөж дэд байрт Эрдмийн далай, гуравт  Титэм сургуулийн баг тамирчид шалгарсан байна. 

Холбоотой мэдээ