Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-19 12:14:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2019 оны “Хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" 540 дугаар захирамжийн дагуу олон тооны тарвага худалдан авсан зөрчлүүдийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байна.

Тарагт суманд 17 ширхэг тарвага худалдан авсан иргэний зөрчилд 300 мянган  төгрөгийн торгууль ногдуулж, 6 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол Архангай аймгаас Улаанбаатар хот руу 60 ширхэг тарвага тээвэрлэсэн зөрчлийг шалгаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нэг эр тарвагыг 170 мянган төгрөг, эм тарвагыг 200 мянган төгрөгөөр үнэлсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд хууль бусаар агнасан, худалдсан, худалдан авсан тохиолдолд 2 дахин нугалж төлүүлэхээр заасан байдаг аж.

 

Холбоотой мэдээ