Сирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-17 09:10:10
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Aljazeera/. Сирийн хойд нутагт Турк улс цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш тус бүс нутгийн хэдэн зуун мянган хүн орон гэрээ орхин дүрвэсэн гэж Их Британийн Лондон хотод төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдэгджээ.


Тус байгууллагын мэдээлснээр, 70 энгийн иргэн амиа алдаж, 250 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Туркийн цэргүүд өнгөрсөн лхагва гарагт Сирийн хойд нутагт цөмрөн орж, хот, тосгодыг хяналтандаа аваад байгаа юм. Энэхүү цэргийн ажиллагаа нь террористуудыг устгах зорилготой гэж Туркийн тал мэдэгдэж байгаа билээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн хойд нутгаас Америкийн цэргийг эргүүлэн татах үүрэг өгөхөөс өмнө Курдын цэргийн хүчин АНУ-ын цэргүүдийн хамт “Лалын улс” бүлэглэлийн дайнчдын эсрэг тэмцэж байжээ. Курдын хүчин Туркийн цэргийн довтолгооныг таслан зогсоохын тулд Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асадын засаг захиргаатай тохиролцоонд хүрсэн байна.


Холбоотой мэдээ