Авхаалжтай дуучин номинацийн эзнээр Н. Маралмаа шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 16:50:12

Монголын хүүхдийн ордноо 2016 оны 4 сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан “Би эстрадын дуучин-2016”  улсын уралдаанд Сүхбатар аймгийн хүүхэд, багачууд амжилттай оролцоод иржээ.

Тус уралдаанд Сүхбаатар аймгаас 4 хүүхэд оролцсон бөгөөд уралдааны цэцэрлэгийн насны ангилалд Баруун урт сумын 8-р цэцэрлэгийн бяцхан авъяастан Н. Маралмаа “Авхаалжтай дуучин” номинацийн эзэн болжээ.

Мөн Хүрэл тулга наадамд Сүхбаатар аймгаас 2 сурагч оролцон 2-р шатнаасаа хасагджээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Би эстрадын дуучин, Хүрэл тулга болон бусад наадмуудад Сүхбаатар аймгийн хүүхэд багачууд, багш нар идэвхтэй оролцдог. Жилээс жилд хүүхдүүдийн чадвар нь дээшилж байгааг шүүгчид онцолжээ.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ