Согооны янзагыг үхрийн сүүгээр тэжээж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-07 22:41:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч С.Самбуу өнгөрсөн 6 дугаар сард тайгаас эхээсээ төөрсөн согооны янзага олсон байна. Янзагыг тус хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийн эхнэр С.Нараад өгсөн бөгөөд түүнийг 5 сар үхрийн сүүгээр тэжээж байгаа гэнэ. Янзага өдөр бүр өсөн торниж сүүлийн үед бэлчээрт явж идээшилдэг болсон байна. Гэхдээ өглөө, орой бүр тогтмол үхрийн сүүгээ уудаг гэнэ. Багаасаа хүнтэй дассан болохоор янзага эрхлэх дуртай гэрийн тэжээмэл амьтан шиг байдаг ажээ.



Холбоотой мэдээ