АНУ ЕХ-ны нисэх онгоц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татвар ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 07:32:02

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын эрх баригчид Европын Холбооны улс орнуудын зорчигч тээврийн нисэх онгоцнууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татвар ногдуулах бодолтой байна. Европын нисэх онгоц үйлдвэрлэгчAirbus” компани татаас авсны улмаас Европын Холбооны эсрэг 7.5 тэрбум ам.долларын худалдааны арга хэмжээ авахыг Дэлхийн худалдааны байгууллага АНУ-д зөвшөөрсний дараа ийм шийдвэр гарсан байна. 


Хөлөг онгоцнуудад 10 хувь, хөдөө аж ахуйн хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах аж. Татвар энэ сарын 18-нд хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.


Татвар ногдуулах Европын Холбооны бараа бүтээгдэхүүний бүрэн жагсаалтыг ойрын хугацаанд нийтэлж магадгүй байна. АНУ, ЕХ-ны төлөөлөгчид энэ сарын 14-нд зөвөлгөөн хийхээр уулзах юм. 


Вашингтон болон ЕХ-ны олон жилийн маргаан нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанийн татаасын асуудлаас үүдэлтэй. Европын Холбоо ба түүнд багтдаг 4 улс нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанид хууль бусаар татаас олгосон хэмээн АНУ мэдэгдэж байсан юм. 

Холбоотой мэдээ