Пакистанд газар хөдөлсний улмаас 19 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-25 18:34:39
Yesukheitumur Tumurbaatar

ИСЛАМАБАД. /Aljzeera/. Пакистаны Панжаб мужийн зүүн болон Хайбер-Пахтунхва мужийн баруун хойд нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 19 амиа алдаж, 300 гаруй хүн гэмтсэн гэж цагдаагийн газраас мэдэгджээ.


БНХАУ-ын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, газар хөдлөлт 10 километрийн гүнд, 6.0 магнитуудын хүчтэй болсон байна.


“Желам болон Мирпуры хотын хооронд дахь бүс нутагт хамгийн их хохирол учирсан” гэж Пакистаны Гамшгаас хамгаалах үндэсний газрын дарга, дэслэгч генерал Мухаммед Афзал мэдэгджээ.


Пакистаны Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, эмнэлгийн тусламжийн баг болон нисэх хүчний цэргүүдийг  гамшиг болсон газар руу илгээсэн байна. Мөн байгалийн гамшиг тохиолдсон тус бүс нутагт гамшгийн онц байдал зарласан бөгөөд хохирлын үнэлгээ хийгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ