Ургац хураалт 35 хувьтай байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-19 12:46:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ намар онд 9040 га-гаас үр тариа, тэжээлийн таримал 1097.9 га-гаас, төмс 264.3 га, хүнсний ногоо 126.5 га, тосны таримал 650 га гээд нийт 11 179.7 га талбайгаас ургац хураан авна.

Ургац хураалт 09 дүгээр сарын 17-ны байдлаар 35 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, үр тариа 3432.0 тн, тэжээлийн таримал 2380 тн, төмс 1770 тн, хүнсний ногоо 984 тн, тосны таримал 96 тн-ийг тус тус хураан аваад байна.

Холбоотой мэдээ