Хөвсгөл нутгийн уугуул П.Өнөрбат олимпт оролцох эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:34:06

Бразил улсын Рио Де Жанейро хотод зохион байгуулагдах олимпийн наадамд Хөвсгөл аймгийн уугуул чөлөөт бөхийн төрөлд ОУХМ, Ази тивийн аварга, хошой мөнгө, хүрэл медальт, 2015 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбат оролцох эрхээ авчээ.

Тэрээр 1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн бөгөөд 2012 оны Лондонгийн олимпт  эх орноо төлөөлөн оролцож байжээ.  Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс олимпийн тамирчиддаа дэмжих аянд нэгдэн нэг өдрийн цалин болох 420,000 төгргийг хандивлаж хоймор нутгийн иргэдээ үндэсний аянд идэвхитэй оролцох уриалга гаргалаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ