АНУ-ын хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлнө

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-15 16:13:16
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалын татварын комисс шар буурцаг, гахайн мах зэрэг АНУ-ын хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлнө гэж албаны хүмүүс мэдэгджээ.  


АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Дэлхийн худалдааны байгууллага болон зах зээлийн дүрэм журмын дагуу тодорхой хэмжээгээр худалдан авах дотоодын компаниудад БНХАУ дэмжлэг үзүүлж байгаа гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс болон Худалдааны яамны эх сурвалжууд мэдээлсэн байна.


Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацааг АНУ хойшлуулсны дараа БНХАУ дээрх алхмыг хийжээ.

Холбоотой мэдээ