БНСУ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 16:36:49

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ пуужин харвасантай холбоотойгоор БНСУ-ын Зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байна. Энэ тухай Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду мэдэгджээ.


"БНАСАУ хэд хэдэн удаа пуужин харваж, Өмнөд Солонгосын эсрэг түрэмгий үг хэллэг ашигласнаараа цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна. БНСУ Засгийн газрын дипломат хүчин чармайлтыг дэмжихийн сацуу АНУ-тай хамтран байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.  


Түүнчлэн тэрбээр харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа сэргээхэд хүчин чармайлт тавихыг хөрш орнууддаа уриалжээ. 

Холбоотой мэдээ