Хойд чиглэлд нэмэлт галт тэрэг гаргав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-22 11:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы замыг засаж байгаагаас галт тэргээр зорчигчид олширсонтой холбогдуулан УБТЗ хойд чиглэлд нэмэлт галт тэрэг явуулж байна.

Тухайлбал, Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд мягмар, пүрэв, бямба гарагт зорчигчийн нэмэлт галт тэрэг аялж эхэллээ. Тус галт тэрэг нь Улаанбаатараас 21:40 цагт хөдлөөд Эрдэнэтэд 08:30 цагт очих юм. Лхагва, баасан, ням гарагт Эрдэнэтээс 21:15 цагт хөдлөөд Улаанбаатарт 07:55 цагт ирнэ.


Тасалбарын үнэ нь тасалгаат вагонд том хүн Эрдэнэт хүртэл 33.900 төг, Дархан хүртэл 27.000 төг, Зүүнхараагийн чиглэлд 20.000 төгрөгөөр зорчих талаар УБТЗ-ын тасалбарын төвөөс мэдээлж байна. Тус төв өдөр бүрийн 06.00- 21.30 цаг хүртэл илүү цагийн хуваариар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ