"Таван толгойн цом-2019" шатрын тэмцээн болж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-13 13:45:58

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Таван толгойн цом-2019" тэмцээн болж байна. 

Шатрын спортыг дэмжин хөгжүүлэгч Ч.Цэцэг-Өлзий агсны нэрэмжит шатрын тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд  т

эмцээнд А, В, С рейтинг ялгаагаар гурван ангиллаар өсвөрийн найм хүртэлх нас, 9-12 нас, 13-18 нас гэсэн гурван насны нийт зургаан ангиллаар тамирчид өрсөлдөж байгаа юм.


Нийт 250 гаруй шатарчин оролцож буй тэмцээн

э

нэ сарын 12-ноос 16-ны хооронд үргэлжлэх бөгөөд 

тэмцээний чанар жил ирэх тусам ахиж байгааг тамирчдын төлөөлөл онцлов.


Сүүлийн жилүүдэд тус аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд "Тавантолгой" ХК-иас анхаарч ажиллаж байна. Тус компанийн тамирчин Батнасангийн Халиун 2013 оны шатар сонирхогчдын дэлхийн аварга болсон. 

Холбоотой мэдээ