Зусланд амарч буй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-11 12:11:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар хамтран зорилтот өрхийн 90 хүүхдийг Зулзагын гол хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амраажээ.Тус зуслангийн долдугаар ээлжээр 100 гаруй хүүхэд амарчээ.

Зорилтот өрхийн хүүхдүүдийг аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, дижитал рентген аппаратын тусламжтайгаар цээжний эмгэгийг илрүүлэх үзлэгийг Зулзагын гол зусланд хийсэн байна. Ингэснээр хүүхэд багачуудын цээжний эмгэгийг эрт үед илрүүлж эмчлэх давуу талтай.

Түүнчлэн хүүхдүүдэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөмж өгөх багц сургалтыг түүх, гар урлал, хөнгөн цай, тоглоом, зүрхний өртөө гэсэн таван өртөөгөөр дамжуулан "OpSAFE-Mongolia Дархан" салбарын 19 багш явуулсан аж.

Дөрвөн өдрийн турш хүүхдүүд сургалтад хамрагдаж сэтгэлдээ нуугдсан бүхнийг ил гарган, хамтдаа бие даах чадварт суралцаж байгаагаараа онцлог  гэжл албаныхан онцлов.

Зуслангийн долдугаар ээлж өмнөх ээлжүүдээс хамгийн олон хүүхдүүд амарсөн бөгөөд зусланд явж үзээгүй зорилтот бүлгийн өрхийн хүүхэд багагчуудыг хамруулсанд эцэг, эх, багийн төвийн удирдлагууд талархал дэвшүүлсэн байна.

Мөн Аймгийн Засаг даргын санаачилгаар тус ээлжээр хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн 20 гаруй тамирчин үнэ төлбөргүй амарч, бэлтгэлээ базааж байна. 



Холбоотой мэдээ