Цахилгааны хоёр тарифт тоолууртай болсноор эрчим хүчийг хэмнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-11 11:37:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар орон нутгийн төсвийн 264,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хуурай хогийг шахаж нягтруулан ачих зориулалттай 8 м3 даацтай "Hyundai HD120" маркийн нэг авто машин, 40,0 сая төгрөгийн 47 ширхэг хоёр тарифт тоолууртай боллоо.

Аймгийн Засаг дарга С.Насанбат авто машиныг хүлээлгэн өгөхдөө тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийг шат дараатайгаар сайжруулахад цаашид анхааран ажиллахаа илэрхийлж нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь ард иргэдийн тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч, олон ажил хийж хэрэгжүүлж байгааг онцолсон юм. 

Дархан сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн 95 тоолуур буйгаас 47-г нь ийн орчин үеийн цахилгааны хоёр тарифт тоолуураар шинэчиллээ.

Тоолуур цагийн тохиргоогоор ажиллаж шөнийн тарифаар үнийг тооцуулах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гудамж талбайн гэрэлтүүлгийн эрчим хүчний зардлыг 20-30 хувиар хэмнэх аж.

Холбоотой мэдээ