БНХАУ-ын Хэнань мужийн хийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-19 23:28:55
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. Баасан гарагт БНХАУ-ын Хэнань мужийн Саньмэнься хотын хийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, 18 хүн хүнд гэмтжээ.


Ослын газар аврах багийнхан ажиллаж байгаа бөгөөд 12 хүн сураггүй байгаа тухай "Xinhua" агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ. 

Эрх баригчдын мэдэгдсэнээр, дэлбэрэлт хийн үйлдвэрийн гадна хий агуулах газарт болоогүй хийн үйлдвэрийн дотор болсон бөгөөд одоо үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн ойр орчмын гурван километрийн зайд байсан барилга байшингуудын цонх хагарч, хаалга эвдэрчээ. 

Холбоотой мэдээ