Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад 250 хүнийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-05 09:50:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Мөрөн сумын 18 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 250 иргэдийг тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулав.

Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Арбулаг, Галт, Рашаант сумын нутаг буюу аймгийн нийт нутаг дэвсгэрийн 16 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой юм. Тарваган тахлын байгалийн голомт 1983, 1999, 2007, 2015 онд Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр суманд идэвхжиж, хүний өвчлөлийн 8 тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас барж байжээ.

Иймээс тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад, голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулжээ.

Холбоотой мэдээ