“ОПЕК” нефтийн олборлолтоо ирэх гуравдугаар сар хүртэл бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-02 10:13:31

ВЕНА. /Reuters/. Даваа гарагт Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд Австрийн нийслэл Вена хотноо уулзаж, нефтийн олборлолтоо дахин есөн сараар буюу ирэх оны гуравдугаар сар хүртэл бууруулахаар тохиролцжээ.


Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотойгоор нефтийн эрэлт буурах төлөвтэй байгаад үндэслэн нефтийн үнийг унахаас сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.


Өнөөдөр “ОПЕК+”-ийн гишүүд дээрх шийдвэрийг талаар хэлэлцэнэ. Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулахаар болсонтой холбогдуулан даваа гарагт "Brent" маркийн нэг торх нефтийн үнэ хоёр ам.доллароор өсжээ.


“ОПЕК”-ийн дараагийн уулзалт ирэх 12 дугаар сард болно. 

Холбоотой мэдээ