АНУ-ын Сиэтл хотын Кинг Каунти байгууллагатай хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-18 21:54:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Онги ус суваг” ОНӨҮГ-т 2017 оноос эхлэн “Зүүн өмнөд говийн хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3388” төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд тус байгууллага АНУ-ын Сиэтл хотын Кинг Каунти хэмээх нийтийн аж ахуйн үйлчилгээний газартай түншлэлийн харилцаа тогтоон ажиллаж байгаа юм. “Онги ус суваг” ОНӨҮГ-ын үйл ажиллагааг судлах, хамтын ажиллагаандаа дүгнэлт хийх, сургалт явуулах, лагийн менежментийг сайжруулах зорилгоор Кинг Каунтигаас Арвайхээрт гурван удаа төлөөлөгчид ирж ажилласан бол манай талаас туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор байгууллагын удирдлага, инженерүүд АНУ-д ажиллаад иржээ.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд, бохир ус цэвэрлэх байгууламжаас гарах лагийг дахин ашиглах, менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ