Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-18 17:04:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас “Бэст инновац” бизнес хөгжлийг дэмжих төвтэй хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр гурван өдрийн сургалт зохион байгууллаа.

Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудын бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах зэрэг тодорхой үе шаттайгаар сургалтыг явуулж, 86 залуу бизнес эрхлэгч хамрагдсан юм.

Сургалтад залуучууд өөрсдийн бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаа бүхий бизнесийн төслөө танилцуулсан бөгөөд 23 багийн төслийг сонгон шалгаруулж, тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах эрх бүхий батламжийг гардууллаа.

Шалгарсан багууд таван долоо хоногийн “Бэлтгэл хурдасгуур” хэмээх үйлчилгээнд хамрагдаж, бизнесийн зөвлөхүүдийн туслалцаатайгаар өөрсдийн бизнесийн санааг хэрэгжүүлэх анхны алхмыг хийх аж.

 

Холбоотой мэдээ