Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Хархорин сумаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-17 16:57:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Хархорин сумаас эхэллээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний Статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл, Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа, АЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс нар багтжээ.

Улсын үзлэг, шалгалтын дүнд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдааг засч арилгуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах юм.

Сүүлийн жилүүдэд архивын баримт мэдээллийн үүрэг эрс нэмэгдсэнтэй холбогдуулан бичиг баримтын бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтад улсын үзлэг явуулах шаардлагатай хэмээн үзэж, 1995 оноос хойш дөрвөн жил тутамд тус шалгалтыг зохион байгуулж иржээ.

Холбоотой мэдээ