“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 1917 хүүхэд хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-06-14 21:25:55

Дорнод/МОНЦАМЭ/ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт одоогийн байдлаар 1917 хүүхдэд эмчилгээ хийжээ. Улмаар тус аймаг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцаар улсын хэмжээнд 3 дугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.

Тус аймагт "Бэсү", "Гандент", "Дорнын супердент", "Family smile" гэсэн дөрвөн хувийн эмнэлэг хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийхээр сонгогдсон. Дээрх эмнэлгүүд өнгөрсөн хугацаанд 2-12 насны хүүхдүүдэд шүд цоорлын эмчилгээ, цоорол зогсоох түрхлэг, шүдний ховил битүүлэх үйлчилгээг голчлон хийжээ.

Холбоотой мэдээ