Худалдааны маргааныг зохицуулах зөвөлгөөний төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-14 14:55:34

САНЬЯ. /TASS/. Хятадын Санья хотын эрх баригчид олон улсын худалдааны салбарт үүссэн маргааныг зохицуулах зөвөлгөөний төв байгуулахаар болсон тухай "Хайнань жибао"  сонин мэдээлжээ.


Энэхүү шинэ төвийг худалдаа, эрх зүйн систем, зах зээлийн зохицуулалтын чиглэлийн үйл ажиллагааны асуудлыг хариуцдаг Засгийн газрын хэд хэдэн байгууллагуудын дэмжлэгтэй байгуулах аж. Энэхүү төв нь худалдааны харилцаанд оролцогч талуудад мэргэжлийн хууль зүйн зөвөлгөө өгөх замаар олон улсын бизнесийн илүү таатай, шударга орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.  


Олон улсын худалдааны хийгээд тэнгисийн маргаан үүссэн үед энэхүү төв нь төрийн болон хувийн байгууллага, компани, хуулийн этгээдүүд үйлчилгээ үзүүлэх зорилготой аж. Маргааны асуудлыг тэнцвэртэй, харилцан ашигтай, эрх тэгш байдлын үндсэн дээр зохицуулна гэдгээ эрх баригчид мэдэгджээ. 

Холбоотой мэдээ