“Умардын урсгал-2”-ыг эсэргүүцсэн хуулийн төслийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-14 13:35:10

МОСКВА. /АиФ/. Оросын “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг эсэргүүцсэн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгасан хуулийн төслийг АНУ-ын сенатч Жон Баррассо танилцуулжээ.  


Вайоминг муж улсын Бүгд найрамдах намын гишүүдийн Конгресст оруулсан уг санаачилга нь “ESCAPE Act” гэдэг нэртэй аж. Энэхүү төсөл нь эрчим хүчний аюулгүй байдлыг чангатгах зорилгоор Америкийн байгалийн хийн экспортыг дэмжихийг НАТО-гийн холбоотнуудад уриалжээ. Одоогоор энэ саналыг 11 сенатч дэмжээд байгаа аж.


Герман “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байвал ОХУ-ын золиос болж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнийг Баррассо хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү хуулийн төсөл нь Оросын геополитикийн зэвсгийг устгахад туслах болно хэмээн тэрбээр үзэж байгаа аж.  

Холбоотой мэдээ