“Xiaomi” Бразилд анхны дэлгүүрээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-03 13:03:31

БРАЗИЛИА. /Xinhua/. БНХАУ-ын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Xiaomi” компани Бразил улс дахь анхны дэлгүүрээ Сан-Паулу хотын Моэма дүүрэгт нээжээ.


Mi дэлгүүрийг нээх үеэр хотын оршин суугчид 500 метр урт дараалал үүсгэсэн бөгөөд Xiaomi” компани сүүлийн үеийн гар утаснуудаа 30 хувь хүртэл хямдруулсан байна. Энэхүү дэлгүүрт тоос сорогч, ухаалаг шүхэр, олон үйлдэлт цаг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалах юм.


Бразилын хамгийн том хотуудын нэг болох Сан-Паулу хотод анхны дэлгүүрээ нээж буйдаа баяртай байгаагаа “Xiaomi” компанийн Бразил дахь түнш “DL” компанийн захирал Пауло Су илэрхийлжээ. DL компанийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал Лусиано Барбосагийн хэлснээр, Хятадын компаниудын бүтээгдэхүүнүүд Бразилчуудын таашаалд хэдийнэ нийцсэн ажээ.

Холбоотой мэдээ