Усан онгоц осолдсон шалтгааныг яаралтай тогтоохыг уриална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. Унгарын Дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолдсон
шалтгааныг яаралтай тогтоохыг тус улсын эрх баригчдад уриална гэж БНСУ-ын
Гадаад хэргийн дэд сайд И Тэ Хо ням гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн долоо
хоногийн лхагва гарагт БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн сууж явсан “Hableany” усан онгоц
Швейцарт бүртгэлтэй “Viking Sigyn” усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолдсон юм. Уг ослын улмаас БНСУ-ын 7
иргэн амиа алдаж, 21 хүн сураггүй болсоны 19 нь БНСУ-ын иргэд байгаа аж.
Засгийн газрын Байгалийн
гамшгийг зохицуулах уулзалтын үеэр И Тэ Хо хэлэхдээ, ослын шалтгааныг мөрдөн
шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага ногдуулахыг Унгарын эрх баригчдад
уриална гэжээ. Уг осолтой холбогдуулан