Ассанжийн шүүх хурал ирэх сарын 12-нд үргэлжилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. “Wikileaks”-ийг цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх тухай хэргийг хэлэлцэж буй шүүх хурал зургадугаар сарын 12-нд үргэлжилнэ. Ийм шийдвэрийг Лондон хотын Вестминстер дүүргийн шүүгч пүрэв гарагт гаргажээ.
Пүрэв гарагт болсон шүүх хурал хэдхэн минут үргэлжилсэн бөгөөд техникийн шинж чанартай байсан юм. Ассанж өмнөхийн адил шоронгоос дүрс бичлэгээр холбогдон шүүх хуралд оролцохоор төлөвлөж байсан боловч биеийн байдал нь муудсан учир оролцож чадаагүй байна.
Ассанжийг Бельмарш шоронгийн эмнэлэг рүү шилжүүлсэн тухай “WikiLeaks” цахим хуудас урьд нь мэдээлсэн билээ.