Дүрвэгсдийн асуудлаарх Японы төлөвлөгөөг сайшаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /IOM/. Илүү олон дүрвэгч хүлээн авах талаарх Японы Засгийн газрын төлөвлөгөөг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /ОУШХБ/ Ерөнхий захирал Антонио Виторино сайшаасан байна.
Сүүлийн үед дүрвэгчдийн
эсрэг хандлага өсөн нэмэгдэж, шилжилт хөдөлгөөний талаарх маргаан туйлшрах
болсон хэмээн А.Виторино хэлээд, мөргөлдөөн, хавчлагын улмаас дүрвэсэн
хүмүүсийг суурьшуулах Японы хөтөлбөрийг ОУШХБ хөхиүлэн дэмжиж байгаа гэж
мэдэгджээ.
Япон улс 2010 онд
уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Мьянмараас 174 дүрвэгч хүлээн авсан
бөгөөд ирэх санхүүгийн жилээс эхлэн жилд хүлээн авах дүрвэгчийн тоог хоёр дахин
нэмэгдүүлж, 60 болгохоор төлөвлөж байгаа ажээ.
ОУШХБ-ын Ерөнхий захирал энэхүү шийдвэрийг
сайшаагаад, цаашид энэ чиглэлд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ
илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст гараа сунгахыг олон улсад уриалсан байна.