Монгол Улсад хавсран суух элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-28 14:47:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.


  • Шинэ Зеланд улсаас хавсран суух Элчин сайд хатагтай Клэр Патриция Фэрнлэй,
  • Бүгд найрамдах Ливан улсаас хавсран суух Элчин сайд Милия Жаббур,
  • Бүгд найрамдах Иран улсаас хавсран суух Элчин сайд Мухаммад Кешаварц Кадех,
  • Бүгд найрамдах Киргиз улсаас хавсран суух Элчин сайд хатагтай Канайым Джумадиловна Бактыгулова нарыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав. 

Тэрээр Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргэв.


Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Бээжин хотоос хавсран суух Элчин сайдтай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд хөгжүүлэх асуудлаар санал солилцож, тэр дундаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ