Д.Трамп, Т.Эрдоган нар уулзаж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /Reuters/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип
Эрдоган ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж
магадгүй байгаа тухай “Reuters”
агентлаг мэдээлжээ.
Уулзалт ирэх сарын 28-29-нд Осака хотод болох "Их-20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр болж магадгүй байна.
Сүүлийн үед хоёр улсын харилцаанд хурцадмал байдал үүсээд байгаа юм. Турк улс Оросын "С-400" системийг худалдан авахыг зорьж байгаатай холбоотойгоор АНУ энэ төлөвлөгөөг нь зогсоохын тулд идэвхтэй оролдлого хийж байгаа билээ. Оросын "С-400" системийг худалдан авбал Америкийн "F-35" сөнөөгч онгоцыг нийлүүлэхээс татгалзана гэдгээ АНУ-ын эрх баригчид Туркт хэдийнээ анхааруулсан юм.