“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ боловсролын салбарт 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-21 18:28:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.  

Тодруулбал, төрийн болон хувийн хэвшлийн 42 цэцэрлэгт 5000 орчим буддаг болон зурагт хуудсан ном хүлээлгэн өглөө. Нийт 272 бүлэгт тус бүр нэг сая төгрөгийн ном, тоглоомыг уурхайчид бэлэглэсэн гэсэн үг юм. Харин тун удахгүй 24 сургуульд тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн олгох гэнэ.

Дашрамд дурдахад, өнөөдөр тус үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн өдөрлөг болж төгсөгчдийг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажилладаг уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байранд урьсан юм.  

Холбоотой мэдээ