Гадаад харилцааны сайд “Мэссэ Штутгарт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-16 20:06:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын аялал жуулчлал, үйлчилгээний чиглэлээр ажилладаг “Мэссэ Штутгарт” компанийн гүйцэтгэх захирал Роланд Блейнрот нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, 2021 онд Штутгарт хотноо болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Монгол улс хамтрагчаар оролцох, монгол орны аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцлоо. Энэхүү үзэсгэлэнд 2019 онд 260 мянган зочид, 1500 орчим хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцох урьчилсан тооцоо байгаа юм байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар аялал жуулчлал бол Монгол орны хувьд, эдийн засгийн чухал салбар болохыг тэмдэглээд, Европын эдийн засгийн томоохон бүс нутагт болох үзэсгэлэнд урьж байгаад талархлаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ