Венесуэлийн Элчин сайдын яамыг даруй орхин явахыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-14 12:55:15

МОСКВА. /АиФ/. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буй идэвхтнүүдийг Вашингтон хот дахь Венесуэлийн Элчин сайдын яаманд хууль бусаар орогносон хэмээн буруутгаж, ЭСЯ-ны байрыг даруй орхин явахыг шаарджээ.


“ЭСЯ-нд байрлаж буй хүн бүхнийг байрыг даруй орхин явж, тусгай зөвшөөрөлгүйгээр эргэж ирэхгүй байхыг шаардаж байна” хэмээн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн талыг баримтлагчдын тараасан хуудаст дурдсан байжээ.


АНУ-ын Нууц албаны төлөөлөгчид болон хотын цагдаа нар өмнө нь Венесуэлийн Элчин сайдын яаманд нэвтэрч, байрыг сайн дураараа орхин явахыг идэвхтнүүдээс хүсжээ. Идэвхтнүүд байрыг орхин явахаас татгалзсан байна. Хууль ёсны Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигч идэвхтнүүд Вашингтон дахь Венесуэлийн Элчин сайдын яамны байранд сар гаруйн хугацаанд байрлаж байгаа юм. Элчин сайдын яамны байранд ус, цахилгаан тасарчээ. 

Холбоотой мэдээ