Путин, Эрдоган нар утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт утсаар ярьж, Сирийн Идлиб мужийн цэрэггүй бүсэд гал зогсоох дэглэмийг зөрчиж байгаа талаар хэлэлцлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Хоёр улсын төрийн тэргүүн нар Сирийн хямралтай холбоотой гол асуудлуудыг, тухайлбал гал зогсоох дэглэмийг хэт давруу үзэлтнүүдийн зэвсэгт бүлэглэлүүд зөрчиж буйтай холбоотойгоор Идлибийн цэрэггүй бүсэд үүссэн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцлоо” гэж мэдээлэлд дурджээ.
Путин, Эрдоган хоёр Туркийн талын санаачилгаар утсаар ярьсан байна.