Украинчуудад Оросын иргэншил олгох тухай актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-02 12:22:30

КИЕВ. /TASS/. Украинчуудад Оросын иргэншил олгох журмыг хөнгөвчлөхөд чиглэсэн эрх зүйн хэм хэмжээний актуудыг Украины эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай Украины Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн иймэрхүү шийдвэрээ даруй цуцлахыг шаардаж, эсэргүүцлийн зохих нот бичгийг Оросын талд илгээхээ Украины эрх баригчид мэдэгдсэн байна.


Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/ болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ иргэдэд Оросын иргэншил олгох журмыг хялбаршуулах тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 4 дүгээр сарын 24-нд гарын үсэг зурсан юм.  

Холбоотой мэдээ