Ялалтын баяраар 130 гаруй нэгж цэргийн техник "жагсана"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-29 16:06:03

МОСКВА. /TASS/. Тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалд оролцох механикжсан цуваа болон, нисэх онгоцууд, нисдэг тэрэгнүүдийн нислэгийн журмыг тус улсын Батлан хамгаалах яам танилцуулжээ.  


“Москва хотын Улаан талбайд болох хамгийн том жагсаалд 130 гаруй дугуйтай болон гинжит техник, агаарын жагсаалд 74 нисдэг аппарат оролцоно” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.


Механикжсан цувааг уламжлал ёсоор Ялалтын бэлгэ тэмдэг болсон Т-34-85 хуягт танкууд тэргүүлнэ. Механикжсан цуваа явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр хэрэв цаг агаарын байдал таатай байвал Агаар-сансрын хүчний нисэх онгоцууд нисэх аж.


Улаан талбайд болох цэргийн жагсаалд нийтдээ 13600 цэрэг оролцоно. Ялалтын баяр уламжлал ёсоор ёслолын буудлагаар дуусна.


Холбоотой мэдээ