Хятадад нүүрсний уурхайн ослоор 19 хүн амь үрэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-03-24 11:47:19

БЭЭЖИН. /Sputnik/. Хятадын хойд нутгийн Шаньси мужийн нүүрсний уурхайд осол болж, наад зах нь 19 хүн амь үрэгдсэн тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Уг уурхай Хятадын “Datong Coal Mine” группт харьяалагддаг гэж “Xinhua” агентлаг мэдээлэв.

Хятадын "CCTV" телевизээр мэдээлснээр, осол болох үед уурхайд 129 хүн байснаас 110 нь амьд үлдсэн байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

Энэ сарын эхээр Хятадын зүүн хойд Жилинь мужийн нүүрсний уурхайд хий алдагдсанаас болж 12 уурхайчин амь үрэгдсэн юм.

Хятадын нүүрсний уурхай дэлхийн хамгийн аюултай салбарын тоонд ордог. Тус улсын эрх баригчид аюултай ослын тоог бууруулахын тулд хэдэн арван уурхайг хаахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ