Маргааш хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-24 16:34:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд, газар хөдөлсөн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цуглах дадлага маргааш хийнэ. Энэ хүрээнд 07.00-09.30 цагийн хооронд нийслэлээс орох, гарах болон зарим замын хөдөлгөөнийг хаах юм.


Тодруулбал, Саппоро төвийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэлх буюу Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруугийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.  Харин дээрх бүсчлэлээс гарах чиглэлийн хөдөлгөөнийг зөвшөөрнө. 


Тээврийн цагдаагийн албанаас зам нээх үеэр, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулж, хянаж ажиллана. Мөн үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг иргэдэд зөвлөж байна.

Холбоотой мэдээ