Ханх сумын сургууль фургон автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-17 12:14:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн захирал Ө.Жаргалд фургон автомашиныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өглөө. Ханх сумын сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн зүгээс автомашинтай болох хүсэлтийг удаа дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ оны улсын төсөвт зардлыг тусгуулснаар шинэ автомашинтай болжээ.

Ханх сум аймгийн төвөөс 300 орчим км алслагдсан, зам бартаа ихтэй учраас сургуулийн сурагчид  аймаг, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоход хүндрэлтэй байжээ. Шинэ автомашинтай болсноор багш, сурагчид, ажилчдын хувьд цаг алдалгүй тэмцээн уралдаан, олимпиад, үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэж байна гэдгийг Ханх сумын сургуулийн захирал Ө.Жаргал хэлж байв.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар сурагчдын сурч боловсрох орчныг сайжруулах, анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус сургуулийн 2-р байрны засварт 50 сая төгрөгийг шийдвэрлэж өнгөрсөн онд засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд сургуулийн хичээлийн 1-р байрны их засварыг 200 сая төгрөгөөр хийнэ гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

 

 

Холбоотой мэдээ